Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 38:23-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Иуда—Бид ичгүүр болж магадгүй тул тэр бүсгүй тэдгээр зүйлийг авбал аваг. Би түүнд ишиг явуулсан боловч та түүнийг олж чадсангүй гэв.

24. Гурван сар орчмын дараа нэгэн хүн Иудад—Танай бэр Тамар завхайрч, түүнээсээ болж жирэмсэн болсон байна гэжээ. Иуда—Түүнийг гаргаж ирээд шатаа! гэв.

25. Тэр эмэгтэй баригдан гарах үедээ хадам эцэгтээ хэл явуулж, “Би эдгээр зүйлийн эзнээс болж жирэмсэн болсон” гээд, цааш нь ”Харж болгооно уу? Энэ тамга, түүний оосор хийгээд таяг хэнийх вэ?” гэжээ.

26. Иуда тэдгээр зүйлийг таниад,—Би түүнд өөрийн хүү Шелаг өгөөгүй тул тэр надаас илүү зөв юм байна гэж хэлээд, түүнтэй дахин ойртсонгүй.

27. Түүнийг төрөх болоход хэвлийд нь хоёр ихэр байжээ.

28. Түүнийг төрөх үед нэгийнх нь гар гарч ирэхэд, эх баригч нь улаан утас аваад, гарт нь уяж,—Энэ нь эхэлж гарлаа гэв.

29. Гэтэл нөгөө хүүхэд гараа буцаан татахад, дүү нь гарч иржээ. Эх баригч—Чи яагаад тас дайраад гарч ирэв гэж хэлээд, түүнд Перез гэдэг нэр өгөв.

30. Дараа нь гартаа улаан утас уясан ах нь гарч ирсэнд түүнд Зера гэдэг нэр өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 38