Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 37:7-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон цуглараад, түүнд мөргөцгөөв гэжээ.

8. Ах нар нь түүнд хандаж—Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.

9. Иосеф бас өөр нэг зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа—Сонсоцгоо! Би бас өөр нэг зүүд зүүдэллээ. Энэ удаа нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.

10. Тэрээр энэ зүүдээ эцэгтээ, бас ах нартаа ярьсанд эцэг нь түүнийг зэмлэж,—Чи юун зүүд зүүдлээд байна вэ? Би, бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж, чиний өмнө газарт сөгдөн, мөргөх гэж үү? гэв.

11. Ах нар нь түүнд атаархаж, харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав.

12. Ах нар нь Шехемд очиж, эцгийнхээ хонийг хариулахаар явахад

13. Израиль Иосефт хандаж—Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир! Би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ—Тэгье гэжээ.

14. Израиль түүнд—Одоо чи яваад, ах нараа, бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзээд, надад эргэж хэл гээд, түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв.

15. Түүнийг хээр талд тэнэж явахад нь нэг хүн түүнтэй уулзаад, түүнээс—Чи юу эрж яваа юм бэ? хэмээн асуусанд

16. тэрээр—Би ах нараа эрж байна. Тэдний хаана хонио хариулж байгааг нь надад хэлж өгнө үү? гэсэнд

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 37