Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 37:26-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Иуда ах дүү нартаа хандаж—Бид дүүгээ алж, түүний цусыг нууснаар юу хожих юм бэ?

27. Түүнийг ишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, бидний мах цусны тасархай гэсэнд ах дүү нар нь үгэнд нь оров.

28. Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд, тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад, ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ.

29. Реубен буцаж, тэр нүх уруу очин харахад, Иосеф нүхэндээ байсангүй. Тэрээр хувцас хунараа тасар татан,

30. дүү нартаа эргэж ирээд,—Тэр хүү алга болжээ. Би одоо хаачих вэ? гэв.

31. Тэд Иосефын урт дээлийг аваад, нэг эр ямааг алаад, цусанд нь түүний урт дээлийг дүрэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 37