Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 37:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иаков эцгийнхээ сууж байсан газар Канааны нутагт амьдран суужээ.

2. Иаковын үр удмынхан энэ болой. Арван долоон настай залуу хүү Иосеф ах нартайгаа хонь хариулж байхад эцгийнх нь татвар эхнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүд хамт байлаа. Иосеф эцэгтээ тэдний талаар сайнгүй мэдээ авчирчээ.

3. Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж, түүнд урт, тансаг дээл хийж өгчээ.

4. Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад, Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.

5. Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 37