Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 36:9-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Сеирийн уулархаг нутагт суурьшсан едомчуудын өвөг Есавын удмын түүх ийм болой.

10. Есавын үр удмынхны нэр нь гэвэл Есавын эхнэр Адагийн хүү Елифаз, Есавын эхнэр Басематын хүү Реуел нар болой.

11. Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар болой.

12. Есавын хүү Елифазын татвар эм Тимна нь Амалекийг Елифазд төрүүлж өгчээ. Эдгээр нь Есавын эхнэр Адагийн хөвгүүд болой.

13. Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар болой. Эдгээр нь Есавын эхнэр Басематын хөвгүүд болой.

14. Есавын эхнэр Охолибама нь Зибеоны ач охин буюу Анагийн охин бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Иалам, Кора нар болой.

15. Есавын үр удмын дунд ахлагчид нь гэвэл, Есавын ууган хүү Елифазын үр удам болох ахлагч Теман, ахлагч Омар, ахлагч Зефо, ахлагч Кеназ,

16. ахлагч Кора, ахлагч Гатам, ахлагч Амалек нар болой. Эдгээр нь Едомын нутагт Елифазаас гарсан ахлагчид бөгөөд эдгээр нь Адагийн үр удам болой.

17. Есавын хүү Реуелийн үр удам нь ахлагч Нахат, ахлагч Зера, ахлагч Шамма, ахлагч Мизза нар болой. Эдгээр нь Едомын нутагт Реуелээс гарсан ахлагчид бөгөөд эдгээр нь Есавын эхнэр Басематын үр удам болой.

18. Есавын эхнэр Охолибамагийн хөвгүүд нь ахлагч Иеуш, ахлагч Иалам, ахлагч Кора нар болой. Эдгээр нь Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагаас гарсан ахлагчид болой.

19. Эдгээр нь Есав буюу Едомын хөвгүүд бөгөөд тэдний ахлагч нар болой.

20. Тэр газрын уугуул иргэд хоричууд буюу Сеирийн үр удам нь Лотан, Шобал, Зибеон, Ана,

21. Дишон, Езер, Дишан нар болой. Эдгээр нь Едомын нутагт байгаа Сеирийн үр удмын дундах хоричуудаас гарсан ахлагчид юм.

22. Лотаны хөвгүүд нь Хори, Хемам хоёр болой. Тимна Лотаны эгч ажээ.

23. Шобалын хөвгүүд нь Алван, Манахат, Ебал, Шефо, Онам юм.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 36