Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 36:37-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Самла үхэж, Евфрат мөрний эрэг хавийн Рехоботын Шаул түүний оронд хаан болжээ.

38. Шаул үхэж, Ахборын хүү Баал-ханан оронд нь хаан болов.

39. Ахборын хүү Баал-Ханан үхэж, Хадар түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Пау гэдэг байжээ. Түүний эхнэрийг Мехетабел гэдэг байсан ба тэр нь Матредын охин, Мезахабын ач охин юм.

40. Есаваас уламжилсан ахлагчдын нэрс нь тэдний ургууд, нутгийн байршил, нэрийн дагуу эд нар болно: Ахлагч Тимна, ахлагч Алва, ахлагч Иетет,

41. ахлагч Охолибама, ахлагч Ела, ахлагч Пинон,

42. ахлагч Кеназ, ахлагч Теман, ахлагч Мибзар,

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 36