Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 36:27-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Акан нар болой.

28. Дишаны хөвгүүд нь Уз, Аран хоёр болой.

29. Хоричуудын ахлагчид нь ахлагч Лотан, ахлагч Шобал, ахлагч Зибеон, ахлагч Ана,

30. ахлагч Дишон, ахлагч Езер, ахлагч Дишан нар болой. Эдгээр нь өөрсдийн хуваарийн дагуу Сеирийн газарт байгаа хоричуудын ахлагчид байжээ.

31. Израилийн хөвгүүдийг захирах хаан гарч ирэхээс өмнө Едомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно.

32. Беорын хүү Бела нь Едомын хаан болсон бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг байжээ.

33. Бела үхэж, Бозрагийн хүн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ.

34. Иобаб үхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болов.

35. Хушам үхэж, Моабын талд мидианчуудыг бут цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Авит гэдэг байжээ.

36. Хадад үхэж, Масрекагийн Самла түүний оронд хаан болжээ.

37. Самла үхэж, Евфрат мөрний эрэг хавийн Рехоботын Шаул түүний оронд хаан болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 36