Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 35:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэрээр тэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Ел-бетел хэмээн нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ.

8. Ребекагийн асрагч эх Дебора үхэж, түүнийг Бетелээс доохнотоо царс модны дор оршуулав. Тэгээд тэр модыг Аллон-бакут гэж нэрлэв.

9. Иаковыг Паддан-арамаас ирж явахад нь Бурхан түүнд дахин үзэгдэж, түүнийг ерөөв.

10. Бурхан түүнд—Чамайг Иаков гэдэг,Үүнээс хойш чамайг Иаков гэж дуудахгүй,Харин чиний нэр Израиль болногээд, түүнийг Израиль хэмээн нэрлэжээ.

11. Бурхан түүнд—Би Төгс Хүчит Бурхан байна.Чи өнөр өтгөн болж, үрж!Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч,Мөн хаад бас чамаас төрж гарах болно.

12. Миний Абрахамд болон Исаакт өгсөн газрыг Би чамд өгнө.Би бас чамаас хойш ч чиний үр хүүхдүүдэд тэр газрыг өгнө гэв.

13. Бурхан түүнтэй ярьж байсан газартаа түүнийг орхин, дээшээ одов.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 35