Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 35:6-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Иаков болон түүнтэй хамт байсан бүх хүн Канаан нутаг дахь Луз буюу Бетелд хүрч ирэв.

7. Тэрээр тэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Ел-бетел хэмээн нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ.

8. Ребекагийн асрагч эх Дебора үхэж, түүнийг Бетелээс доохнотоо царс модны дор оршуулав. Тэгээд тэр модыг Аллон-бакут гэж нэрлэв.

9. Иаковыг Паддан-арамаас ирж явахад нь Бурхан түүнд дахин үзэгдэж, түүнийг ерөөв.

10. Бурхан түүнд—Чамайг Иаков гэдэг,Үүнээс хойш чамайг Иаков гэж дуудахгүй,Харин чиний нэр Израиль болногээд, түүнийг Израиль хэмээн нэрлэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 35