Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 35:26-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Леагийн шивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад, Ашер хоёр болой. Тэд бол Паддан-арамд төрсөн Иаковын хөвгүүд болно.

27. Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.

28. Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ.

29. Исаак өндөр насалж, хүч тэнхээ нь барагдан, нас барж, өвөг дээдэс уруугаа буцав. Хүү Есав, Иаков хоёр нь түүнийг оршуулжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 35