Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 35:12-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Миний Абрахамд болон Исаакт өгсөн газрыг Би чамд өгнө.Би бас чамаас хойш ч чиний үр хүүхдүүдэд тэр газрыг өгнө гэв.

13. Бурхан түүнтэй ярьж байсан газартаа түүнийг орхин, дээшээ одов.

14. Иаков Бурханы өөртэй нь ярьж байсан тэр газарт нэгэн багана буюу чулуун багана босгоод, дээр нь тахилын ундаа болон тос асгажээ.

15. Иаков Бурханы өөртэй нь ярьж байсан тэр газрыг Бетел хэмээн нэрлэв.

16. Тэднийг Бетелээс хөдлөөд, Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ.

17. Түүнийг хүндрэлтэйгээр төрөх үед эх баригч нь—Битгий ай. Та одоо бас нэг хүүтэй боллоо гэж хэлэв.

18. Тэрээр нас эцэслэж, сүнс нь зайлан одох үедээ хүүгээ Бен-они гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бениамин хэмээн нэрлэв.

19. Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав.

20. Иаков түүний булшин дээр хөшөө босгосон бөгөөд тэр нь одоо хүртэл Рахелын булшны хөшөө хэмээн нэрлэгдсээр байна.

21. Израиль дахин цааш хөдөлж, Едерийн цамхгийг өнгөрөөд, майхнаа босгов.

22. Израилийг тэр газар сууж байх үед Реубен очоод, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв.

23. Леагийн хөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун болой.

24. Рахелын хөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр болой.

25. Рахелын шивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан, Нафтали хоёр болой.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 35