Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 35:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан Иаковт хандаж—Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээ босго гэв.

2. Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ хандаж—Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ ариусган, хувцсаа сольцгоо!

3. Бүгдээрээ босож, Бетел уруу явцгаая. Миний зовлонт өдөр надад хариу өгч, хаана ч явсан, надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв.

4. Тэд гартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковт өгчээ. Иаков тэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав.

5. Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойронд байсан бүх хотыг Бурхан айлган сүрдүүлж байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.

6. Иаков болон түүнтэй хамт байсан бүх хүн Канаан нутаг дахь Луз буюу Бетелд хүрч ирэв.

7. Тэрээр тэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Ел-бетел хэмээн нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 35