Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 34:27-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ.

28. Тэд тэдний хонь, үхэр, илжиг, бас хотын дотор болон талбайд байсан хамаг юмыг нь булаан авав.

29. Тэд бас тэдний бүх эд хөрөнгө, үр хүүхэд, эхнэрүүдийг булаан авч, гэр оронд нь байсан бүхнийг түйвээжээ.

30. Иаков Симеон, Леви хоёрт хандаж—Энэ нутгийнханд, канаанчуудад болон перизчүүдийн дунд та нар намайг жигшүүр болгосноороо надад гай тарьлаа. Бид цөөхүүлээ, тэд миний эсрэг нийлж, намайг довтлон, намайг алж, гэр оронтойгоо би устгагдах болно гэв.

31. Харин тэд—Тэрээр охин дүүтэй минь янхан мэт хандах ёстой байсан гэж үү? хэмээжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 34