Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 34:17-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Хэрэв та нар бидний үгийг сонсохгүй, хөвч хөндөх ёслол хийлгэхгүй бол бид даруй охиноо аваад явна гэв.

18. Тэдний үг Хамор болон түүний хүү Шехемд таалагджээ.

19. Тэр залуу Иаковын охинд дурласан, бас эцгийнхээ гэрт хамгийн хүндтэй нь болох учир түүнийг нь биелүүлэхийг хойшлуулсангүй.

20. Хамор болон түүний хүү Шехем хотынхоо хаалган дээр ирж, хотынхонтойгоо ярилцан—

21. Эдгээр хүмүүс бидэнтэй найрсаг байна. Тэднийг энд суулгаж, худалдаа хийлгэе. Энэ газар өргөн уудам учир тэдэнд хүрэлцээтэй. Тэдний охидыг бид эхнэр болгон авч, бас тэдэнд охидоо өгцгөөе.

22. Манайхны бүх эрчүүд тэдний хийлгэдэг хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн нөхцөлд л тэр хүмүүс бидэнтэй хамт аж төрж, нэг үндэстэн болохыг зөвшөөрнө.

23. Тэдний мал сүрэг, эд хөрөнгө, хамаг ан амьтан биднийх болохгүй гэж үү? Зөвхөн тэдэнтэй зохицоцгооё. Тэгвэл тэд бидэнтэй амьдарна гэв.

24. Хотын дааман хаалгаар орж гарч байгаа бүх хүн Хамор болон түүний хүү Шехемийн үгийг сонсоод тэр хаалгаар орж, гарч байгаа бүх эрчүүд цөм хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ.

25. Гурван өдрийн дараа тэднийг өвчтэй байхад нь Иаковын хоёр хүү, Динагийн ах Симеон, Леви хоёр тус тус сэлмээ авцгааж, ажиггүй байхад нь хот уруу довтлон, хамаг эрчүүдийг нь алжээ.

26. Тэд Хамор болон түүний хүү Шехемийг сэлэмдэн алаад, Шехемийн гэрээс Динагаа авч одов.

27. Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 34