Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 33:8-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Есав—Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков—Эзэн таны хайр ерөөлийг хүртэх гэсэн юм гэж хэлэв.

9. Есав—Дүү минь ээ! Надад байгаа юм хангалттай. Чи өөртөө байгаа юмаа өөртөө байлга гэв.

10. Иаков—Үгүй. Хэрэв би таны хайр ерөөлийг хүртсэн бол энэ бэлгийг миний гараас авна уу? Тантай учрах нь Бурхантай учирсан мэт санагдана. Та ч намайг таалсан билээ.

11. Бурхан надад нигүүлсэнгүй хандсан, бас миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд Есав зөвшөөрчээ.

12. Тэгээд Есав—Хөдөлцгөөе! Би чиний өмнө явъя гэв.

13. Иаков түүнд—Хүүхдүүд минь сул дорой, мал сүрэг маань нялх төлтэй. Хэрэв нэг өдөр ширүүн туувал мал сүрэг бүгдээрээ үхнэ гэдгийг эзэн та мэдэх буй заа.

14. Эзэн минь та зарц надаас түрүүлээд явна уу? Сеирт эзэн тан дээр хүрч очтол, би өмнөө яваа мал сүрэг, хүүхдүүдийнхээ аясыг тааруулж, аажуу уужуу явъя гэв.

15. Есав—Би хамт яваа хүмүүсийнхээ заримыг чамтай үлдээе гэхэд Иаков—Яах юм бэ? Эзэн та намайг таалалдаа багтаагаач гэв.

16. Есав тэр өдөртөө Сеир уруу буцах замдаа гарав.

17. Тэгээд Иаков Суккотод очоод, тэнд өөртөө байшин, малдаа саравч барьсан учир тэр газрыг Суккот хэмээн нэрлэх болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 33