Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 32:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр хүүхдүүдийг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн биз дээ гэв.

13. Иаков тэр шөнөдөө тэндээ хонож, ах Есавдаа зориулан эд хөрөнгөөсөө бэлэг сонгожээ.

14. Хоёр зуун эм ямаа, хорин ухна, хоёр зуун эм хонь, хорин хуц,

15. гучин ботготой ингэ, дөчин үнээ, арван үхэр, хорин эр, арван эм илжиг бэлтгэв.

16. Тэдгээрийг хэсэг хэсгээр нь зарц нарынхаа гарт өгөөд, зарц нартаа хандан—Та нар надаас түрүүлэн гаталж, хэсэг бүрийн хооронд зай барьж яв хэмээжээ.

17. Тэрээр түрүүнд нь яваа зарцдаа захиж—Миний ах Есав чамтай уулзаад, “Чи хэний хүн бэ? Хаашаа явж байна вэ? Чиний өмнө яваа эдгээр мал сүрэг хэнийх вэ?” гэж асуувал,

18. “Энэ бол таны зарц Иаковынх. Үүнийг өөрийн эзэн Есавдаа бэлэг болгон явуулсан юм. Иаков өөрөө бас бидний ард ирж байгаа” гэж хэл гэв.

19. Тэрээр бас хоёр дахь, гурав дахь хэсэг болон бусад хэсэг тус бүрийг тууж яваа хүмүүст хандаж,—Та нар ч бас Есавтай уулзахдаа энэ үгийг хэлээрэй.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 32