Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 31:4-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Иаков хэл явуулж, Рахел Леа хоёрыг сүргийнхээ бэлчээрт дуудуулж ирүүлээд

5. тэдэнд өгүүлрүүн—Би эцгийн чинь хандлагыг харахад, тэр надад урьдынх шиг найрсаг биш байна. Харин миний эцгийн Бурхан надтай хамт байсан.

6. Намайг эцэгт чинь хамаг хүчээрээ зүтгэснийг та нар мэднэ.

7. Гэвч эцэг чинь намайг мэхэлж, миний авах хөлсийг арван удаа өөрчилсөн билээ. Гэсэн хэдий ч надад муу юм хийхийг Бурхан түүнд зөвшөөрөөгүй.

8. Тэрээр “Цоохор зүсмийнх нь чиний хөлс болно” гэсэн тул бүх сүрэг цоохор зүсмийн төл гаргасан. Тэрээр “Эрээн зүсмийнх нь чиний хөлс болно” гэсэн тул бүх сүрэг нь эрээн зүсмийн төл гаргасан.

9. Ингэж л Бурхан та нарын эцгийн малыг авч надад өгөв.

10. Ямаан сүрэг хээл авах үед би зүүдэндээ нүдээ өргөн харахад, хээлтүүлэгч ухна болгон эрээн, цоохор, алаг зүстэй байв.

11. Бурханы тэнгэр элч зүүдэнд минь—Иаков! хэмээсэнд—Би энд байна гэж би хариулав.—

12. Чи нүдээ өргөн хар! Хээлтүүлэгч хуц болгон эрээн, цоохор, алаг зүстэй байна. Учир нь Лабаны чамд хийсээр ирсэн бүх зүйлийг би харсан.

13. Би Бетелийн Бурхан байна. Чи тэнд дурсгалын багананд тос асгаж, тэнд Надад тангарагласан билээ. Тиймээс одоо босож, энэ газрыг орхин төрсөн нутаг уруугаа буц! гэжээ.

14. Рахел, Леа хоёр түүнд—Эцгийн гэрээс бидэнд оногдох ямар нэгэн өмч юмуу хувь бий гэж үү?

15. Тэр биднийг гаднын хүмүүс гэж тооцдог биш үү? Учир нь тэрээр биднийг худалдаж, бас бидний бүх мөнгийг үрсэн.

16. Бурханы эцгээс маань авсан бүх хөрөнгө бол биднийх бөгөөд бидний үр хүүхдүүдийнх учир Бурханы танд хэлсэн бүхнийг хийтүгэй! гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 31