Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 30:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Рахел—Би эгчтэйгээ ширүүн өрсөлдөж дийллээ гээд түүнд Нафтали гэж нэр өгчээ.

9. Леа өөрийн хүүхэд төрүүлэхээ зогссоныг хараад, өөрийн шивэгчин Зилпаг аваад, Иаковт татвар эм болгон өгчээ.

10. Леагийн шивэгчин Зилпа Иаковт хүү төрүүлж өгөв.

11. Леа—Ямар азтай вэ? гээд, түүнийг Гад гэж нэрлэжээ.

12. Леагийн шивэгчин Зилпа Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгчээ.

13. Леа—Би баяр хөөртэй байна. Эмэгтэйчүүд намайг аз жаргалтай гэж дуудах болно гээд түүнийг Ашер гэж нэрлэжээ.

14. Улаан буудай хураах үеэр Реубен гадагш гарч, талбайгаас мандарваа цэцэг олоод, ээж Леадаа авчирч өгчээ. Рахел Леад хандан—Хүүгийнхээ олсон мандарваа цэцгээсээ надад өгөөч? гэжээ.

15. Леа түүнд—Миний нөхрийг авсан чинь багадаа юу? Чи бас миний хөвгүүний мандарваа цэцгийг авах нь уу? гэв. Рахел—Тэгвэл таны хүүгийн мандарваа цэцгийн оронд өнөө шөнө миний нөхөр тантай хамт унтаж болно гэв.

16. Иаковыг талбайгаасаа үдэш эргэж ирэхэд, Леа түүнтэй уулзахаар гараад, түүнд—Хөвгүүнийхээ мандарваа цэцгээр би таныг худалдаж авсан учир өнөө шөнө миний өвөрт орох ёстой гэв. Тэгээд тэр шөнө Иаков түүнтэй унтжээ.

17. Бурхан Леаг сонссон учир Леа жирэмсэлж, тав дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв.

18. Леа—Би шивэгчнээ нөхөртөө өгсөн тул Бурхан хөлсийг нь надад өглөө гээд түүний нэрийг Иссахар гэжээ.

19. Леа дахин жирэмсэлж, зургаа дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 30