Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 30:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Рахел өөрөө Иаковт хүү төрүүлж чадаагүйгээ хараад, эгчдээ атаархаж, Иаковт—Надаар хүү төрүүл. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ.

2. Иаков Рахелд уурлан—Умайг чинь хаасан Бурханыг би орлох гэж үү? гэсэнд

3. Рахел—Энд миний шивэгчин Билха байна. Түүнтэй унт! Тэр миний өвөр дээр хүү тавих болно. Тэгвэл түүгээр дамжуулж, би хүүхэдтэй болно гээд,

4. өөрийн шивэгчин Билхаг түүнд татвар эм болгон өгчээ. Иаков түүний өвөрт оржээ.

5. Билха жирэмсэлж, Иаковт хүү төрүүлж өгөв.

6. Рахел—Бурхан намайг өмгөөлж, миний дууг сонсоод, надад хүү хайрлалаа гээд, түүнийг Дан гэж нэрлэжээ.

7. Рахелын шивэгчин Билха дахин жирэмсэлж, Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгөв.

8. Рахел—Би эгчтэйгээ ширүүн өрсөлдөж дийллээ гээд түүнд Нафтали гэж нэр өгчээ.

9. Леа өөрийн хүүхэд төрүүлэхээ зогссоныг хараад, өөрийн шивэгчин Зилпаг аваад, Иаковт татвар эм болгон өгчээ.

10. Леагийн шивэгчин Зилпа Иаковт хүү төрүүлж өгөв.

11. Леа—Ямар азтай вэ? гээд, түүнийг Гад гэж нэрлэжээ.

12. Леагийн шивэгчин Зилпа Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгчээ.

13. Леа—Би баяр хөөртэй байна. Эмэгтэйчүүд намайг аз жаргалтай гэж дуудах болно гээд түүнийг Ашер гэж нэрлэжээ.

14. Улаан буудай хураах үеэр Реубен гадагш гарч, талбайгаас мандарваа цэцэг олоод, ээж Леадаа авчирч өгчээ. Рахел Леад хандан—Хүүгийнхээ олсон мандарваа цэцгээсээ надад өгөөч? гэжээ.

15. Леа түүнд—Миний нөхрийг авсан чинь багадаа юу? Чи бас миний хөвгүүний мандарваа цэцгийг авах нь уу? гэв. Рахел—Тэгвэл таны хүүгийн мандарваа цэцгийн оронд өнөө шөнө миний нөхөр тантай хамт унтаж болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 30