Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 3:7-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.

8. Сэрүү ороход ЭЗЭН Бурханы цэцэрлэг дундуур алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ.

9. Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж,—Чи хаа байна вэ? гэсэнд

10. тэрээр—Би Таны дууг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн байсан учир айж, өөрийгөө нуусан юм гэж хэлэв.

11. Тэгтэл Тэр—Чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү? гэж асуусанд

12. хүн—Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж хэлэв.

13. ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд—Чи яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй—Тэр могой намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.

14. ЭЗЭН Бурхан тэр могойд хандаж,—Чи ийм хэрэг хийсэн учирХамаг мал адгуус хийгээдХээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр хараагдсан болой.Чи хэвлийгээрээ мөлхөж,Насан туршдаа тоос шороо идэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 3