Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 29:8-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэд—Бид чадахгүй. Бүх сүргийг цуглахаар хоньчид худгийн амсраас чулууг өнхрүүлэн зайлуулаад, бид хонио усалдаг гэв.

9. Иаковыг тэдэнтэй ярьж байхад, Рахел эцгийнхээ хонийг тууж ирэв. Тэрээр хоньчин байжээ.

10. Иаков нагац ах Лабаны охин Рахел болон нагац ах Лабаны хонийг хараад ойртон очиж, худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, нагац ах Лабаны хонин сүргийг услав.

11. Тэгээд Иаков Рахелыг үнсээд, чанга дуугаар уйлан,

12. Рахелд өөрийгөө эцгийнх нь дүү Ребекагийн хүү гэдгээ хэлсэнд тэрээр гүйн явж, эцэгтээ хэлэв.

13. Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн, үнсээд, гэртээ дагуулан оров. Иаков өөрийнхөө тухай бүгдийг Лабанд ярьж өгчээ.

14. Лабан түүнд—Чи бол яах аргагүй миний мах цусны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.

15. Лабан Иаковт—Чи миний дүү боловч, чи надад ажил хийж өгөхдөө хөлсгүй хийх ёстой гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч! гэв.

16. Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел болой.

17. Леа хараа муутай, харин Рахел нь үзэсгэлэнтэй, гоолиг ажээ.

18. Иаков Рахелд дурласан тул—Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд

19. Лабан—Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ.

20. Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 29