Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 29:3-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. бүх сүргийг цуглах үед худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, хонио услаад, дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ.

4. Иаков тэдэнд хандаж—Ах дүү нар минь, та нар хаанаас ирсэн бэ? гэж асуусанд тэд—Бид Харанаас ирсэн гэжээ.

5. Иаков тэднээс—Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу? гэхэд тэд—Бид түүнийг мэднэ гэв.

6. Иаков тэднээс—Тэр сайн уу? гэж асуусанд тэд—Сайн. Түүний охин Рахел одоо хонио туугаад ирнэ гэж хариулав.

7. Иаков—Өдөр яагаа ч үгүй байна. Хонин сүрэг цуглах цаг болоогүй байна. Хонио услаад, бэлчээрт гарга гэв.

8. Тэд—Бид чадахгүй. Бүх сүргийг цуглахаар хоньчид худгийн амсраас чулууг өнхрүүлэн зайлуулаад, бид хонио усалдаг гэв.

9. Иаковыг тэдэнтэй ярьж байхад, Рахел эцгийнхээ хонийг тууж ирэв. Тэрээр хоньчин байжээ.

10. Иаков нагац ах Лабаны охин Рахел болон нагац ах Лабаны хонийг хараад ойртон очиж, худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, нагац ах Лабаны хонин сүргийг услав.

11. Тэгээд Иаков Рахелыг үнсээд, чанга дуугаар уйлан,

12. Рахелд өөрийгөө эцгийнх нь дүү Ребекагийн хүү гэдгээ хэлсэнд тэрээр гүйн явж, эцэгтээ хэлэв.

13. Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн, үнсээд, гэртээ дагуулан оров. Иаков өөрийнхөө тухай бүгдийг Лабанд ярьж өгчээ.

14. Лабан түүнд—Чи бол яах аргагүй миний мах цусны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.

15. Лабан Иаковт—Чи миний дүү боловч, чи надад ажил хийж өгөхдөө хөлсгүй хийх ёстой гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч! гэв.

16. Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел болой.

17. Леа хараа муутай, харин Рахел нь үзэсгэлэнтэй, гоолиг ажээ.

18. Иаков Рахелд дурласан тул—Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд

19. Лабан—Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 29