Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 29:25-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Иаков өглөө нь хартал тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд—Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд

26. Лабан—Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй.

27. Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ.

28. Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч эхнэр болгон өгчээ.

29. Лабан өөрийн зарц бүсгүй Билхаг охин Рахелдаа шивэгчнээр өгчээ.

30. Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.

31. ЭЗЭН Леаг нөхрөөсөө хайр хишиг хүртээгүйг үзээд, Леагийн умайг нээв. Харин Рахел нь үргүй байжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 29