Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 29:24-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Лабан өөрийн зарц бүсгүй Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгчээ.

25. Иаков өглөө нь хартал тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд—Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд

26. Лабан—Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй.

27. Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ.

28. Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч эхнэр болгон өгчээ.

29. Лабан өөрийн зарц бүсгүй Билхаг охин Рахелдаа шивэгчнээр өгчээ.

30. Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.

31. ЭЗЭН Леаг нөхрөөсөө хайр хишиг хүртээгүйг үзээд, Леагийн умайг нээв. Харин Рахел нь үргүй байжээ.

32. Леа жирэмсэлж, хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэжээ. Тэгээд тэрээр—ЭЗЭН миний зовлонг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.

33. Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлээд,—ЭЗЭН миний хайр хишиг хүртээгүйг сонсоод, энэ хүүг бас надад өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 29