Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 29:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иаков цааш хөдлөн, дорнын хүмүүсийн нутагт хүрчээ.

2. Тэрээр харвал, талд нэгэн худаг байх ба дэргэд нь гурван хэсэг хонин сүрэг хэвтэж байв. Учир нь хоньчид тэр худгаас хонио усалдаг ажээ. Худгийнхаа амыг чулуугаар дараад,

3. бүх сүргийг цуглах үед худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, хонио услаад, дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ.

4. Иаков тэдэнд хандаж—Ах дүү нар минь, та нар хаанаас ирсэн бэ? гэж асуусанд тэд—Бид Харанаас ирсэн гэжээ.

5. Иаков тэднээс—Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу? гэхэд тэд—Бид түүнийг мэднэ гэв.

6. Иаков тэднээс—Тэр сайн уу? гэж асуусанд тэд—Сайн. Түүний охин Рахел одоо хонио туугаад ирнэ гэж хариулав.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 29