Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 28:15-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.

16. Иаков зүүднээсээ сэрээд—ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв.

17. Тэрээр айгаад,—Энэ яасан сүрдмээр газар вэ? Энэ бол гарцаагүй Бурханы өргөө, энэ бол тэнгэрийн хаалга байна гэж өгүүлэв.

18. Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод, дээр нь тос асган,

19. тэр газраа Бетел хэмээн нэрлэжээ. Тэр хот уг нь Луз гэдэг нэртэй байжээ.

20. Иаков тангараглаж—Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалж, бас надад идэх хоол, өмсөх хувцас өгч,

21. намайг эцгийн минь гэрт амар тайван буцаавал ЭЗЭН миний Бурхан болж,

22. багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болно. Таны надад өгсөн бүх зүйлийн аравны нэгийг би заавал Танд өргөнө гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 28