Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 27:7-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Надад ангийн мах авчирч, амттай хоол хийж, надад идүүлэн, үхэхээс минь урд ЭЗЭНий өмнө өөрийгөө ерөөлгө гэж байна.

8. Тиймээс хүү минь, одоо миний чамд тушааж хэлэх үгийг сонс!

9. Чи мал дээрээ очоод хоёр сайн ишиг надад авчирвал би түүгээр аавын чинь дуртай сайхан хоолыг хийж өгье.

10. Чи түүнийг аавдаа аваачиж өгөөд идүүлэн, үхэхийнх нь өмнө түүгээр ерөөлгө гэв.

11. Иаков эх Ребекадаа—Миний ах Есав бол үсэрхэг хүн, би гөлгөр арьстай хүн.

12. Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж үзэгдэн, ерөөгдөх нь байтугай хараагдах болно гэв.

13. Эх нь түүнд—Хүү минь, чамд ирэх чиний хараалыг надад оноог. Харин чи зөвхөн миний үгэнд орж, яваад ишигнүүдийг надад авчирч өг гэсэнд,

14. Тэр одож, түүнийг авч, ээждээ авчирч өгөв. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай сайхан хоолыг хийжээ.

15. Ребека гэртээ байсан ууган хүү Есавынхаа хамгийн сайхан хувцсыг авч, бага хүү Иаковтаа өмсгөж,

16. ишигний арьсаар гар болон хүзүүний нь гөлгөр хэсгийг ороожээ.

17. Өөрийн хийсэн амтат хоол, талхыг хүү Иаковт өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 27