Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 27:41-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

41. Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж, Есав Иаковыг үзэн ядаж, өөрөө өөртөө “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж хэлжээ.

42. Ууган хүү Есавын нь энэ үг Ребекад хүрэхэд бага хүү Иаковтаа хэл явуулж, дуудан ирүүлээд,—Есав ах чинь чамайг ална гэж төлөвлөн өөрийгөө тайтгаруулж байна.

43. Тийм учраас одоо хүү минь, чи миний үгийг даган босож, Харанд байгаа миний ах Лабан уруу зугтан очоод,

44. ахынхаа уурыг гартал, хэдэн өдөр түүнтэй хамт бай.

45. Ахын чинь уур гарч, өөрт нь хийсэн зүйлийг чинь мартвал би чамд хэл явуулж дуудан, чамайг тэндээс авчиръя. Яалаа гэж би та хоёрыг нэг өдөр алдах билээ гэв.

46. Ребека Исаакт хандан—Би хитчүүдийн охидоос болж амьдрах дургүй боллоо. Хэрэв Иаков түүн шиг энэ нутгийн охидоос, хитчүүдийн охидоос эхнэр авбал миний амьдрал юу болохсон билээ? гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 27