Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 27:3-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тийм болохоор чи одоо зэвсэг, нум саадгаа авч, хээр талд гараад, миний төлөө ан хийж,

4. миний дуртай амтат хоолыг хийж, надад авчирч идүүлэн, үхэхээс минь өмнө зүрх сэтгэлээр минь өөрийгөө ерөөлгө гэв.

5. Исаакийг хүү Есавдаа үг хэлж байхад нь Ребека түүнийг нь сонсож байжээ. Есав ан хийхээр хээр тал уруу одов.

6. Ребека өөрийн хүү Иаковт—Чиний ах Есавд аавын чинь хэлсэн үгийг би сонслоо.

7. Надад ангийн мах авчирч, амттай хоол хийж, надад идүүлэн, үхэхээс минь урд ЭЗЭНий өмнө өөрийгөө ерөөлгө гэж байна.

8. Тиймээс хүү минь, одоо миний чамд тушааж хэлэх үгийг сонс!

9. Чи мал дээрээ очоод хоёр сайн ишиг надад авчирвал би түүгээр аавын чинь дуртай сайхан хоолыг хийж өгье.

10. Чи түүнийг аавдаа аваачиж өгөөд идүүлэн, үхэхийнх нь өмнө түүгээр ерөөлгө гэв.

11. Иаков эх Ребекадаа—Миний ах Есав бол үсэрхэг хүн, би гөлгөр арьстай хүн.

12. Аав минь намайг тэмтэрч үзвэл би түүний нүдэнд мэхлэгч гэж үзэгдэн, ерөөгдөх нь байтугай хараагдах болно гэв.

13. Эх нь түүнд—Хүү минь, чамд ирэх чиний хараалыг надад оноог. Харин чи зөвхөн миний үгэнд орж, яваад ишигнүүдийг надад авчирч өг гэсэнд,

14. Тэр одож, түүнийг авч, ээждээ авчирч өгөв. Тэгээд ээж нь эцгийнх нь дуртай сайхан хоолыг хийжээ.

15. Ребека гэртээ байсан ууган хүү Есавынхаа хамгийн сайхан хувцсыг авч, бага хүү Иаковтаа өмсгөж,

16. ишигний арьсаар гар болон хүзүүний нь гөлгөр хэсгийг ороожээ.

17. Өөрийн хийсэн амтат хоол, талхыг хүү Иаковт өгөв.

18. Иаков эцэг дээрээ очиж,—Аав минь ээ! гэж дуудсанд аав нь—Би энд байна. Хүү минь чи хэн бэ? гэж хэлэхэд

19. Иаков эцэгтээ хандан—Би таны ууган хүү Есав байна. Би таны надад хэлсэн ёсоор хийлээ. Та өндийж суугаад, миний агнасан ангийн махнаас зооглож, зүрх сэтгэлээсээ намайг ерөөж өгнө үү? гэсэнд

20. Исаак өөрийн хүүдээ—Хүү минь, чи яасан хурдан агнасан юм бэ? гэхэд тэр—Учир нь таны Бурхан ЭЗЭН түүнийг надтай саадгүй учруулсан юм гэж хариулав.

21. Исаак Иаковт хандаж—Хүү минь, наашаа ойртож ир! Үнэхээр чи миний ууган хүү Есав мөн үү, биш үү гэдгийг чинь би тэмтэрч үзье гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 27