Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 26:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Исаак тэр газрыг орхин явж, Герарын хөндийд майхнаа барьж, тэндээ суурьшив.

18. Исаак эцэг Абрахамынхаа үед ухаж гаргасан худгуудыг дахин ухжээ. Учир нь Абрахамыг нас барсны дараа тэдгээр худгуудыг филистчүүд чигжиж битүүлсэн байв. Исаак тэдгээр худгуудыг эцгийнхээ өгсөн нэрээр нэрлэв.

19. Исаакийн зарц нар Герарын хөндийд газар ухаж, ундран гарах усны худаг олжээ.

20. Герарын малчид Исаакийн малчидтай маргалдаж,—Энэ ус бол манайх хэмээсэнд Исаак тэр маргалдаанаас болж, уул худгийг Есек хэмээн нэрлэв.

21. Тэд өөр нэг худаг ухаж, бас дахин маргалджээ. Исаак түүнийг Ситна хэмээн нэрлэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 26