Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 24:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Абрахам нас өндөр болж, өтөлсөн бөгөөд ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв.

2. Абрахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг настай зарцдаа хандаж—Миний өгзгөн доогуур гараа хий.

3. Би чамайг тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан болох ЭЗЭНий нэрээр тангараглуулъя. Энэ нь чи миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр сонголгүй,

4. харин миний нутагт, төрөл төрөгсдөд минь очиж, хүү Исаакт минь эхнэр авч өгөхийн тулд юм гэв.

5. Зарц нь—Хэрэв тэр бүсгүй намайг дагаж энэ нутагт ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу? гэж асуужээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 24