Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 22:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Исаак эцэг Абрахамдаа хандан,—Аав минь ээ! гэж дуудахад тэрээр,—Хүү минь, би энд байна гэсэнд Исаак—Хараач, гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд

8. Абрахам—Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана гээд хоёул цааш явжээ.

9. Бурханы түүнд зааж өгсөн газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож, модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаакаа хүлж, тахилын модон дээр тавив.

10. Тэгээд гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав.

11. ЭЗЭНий тэнгэр элч тэнгэрээс түүнийг—Абрахам аа, Абрахам аа! гэж дуудсанд тэрээр—Би энд байна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 22