Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 22:14-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.

15. ЭЗЭНий тэнгэр элч Абрахамыг хоёр дахь удаагаа тэнгэрээс дуудаж,—

16. ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийнхүү үйлдэж, хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй учир Би Өөрийн нэрийг барьж тангараглах нь,

17. Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.

18. Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно” гэв.

19. Тэгээд Абрахам зарц залуус дээрээ эргэн ирж, хамтдаа хөдөлж, Беершебад хүрэв. Ингээд Абрахам Беершебад суужээ.

20. Үүний дараа нэг нь—Милка чиний дүү Нахорт хүүхэд төрүүлж өгчээ гэж Абрахамд хэлжээ.

21. Түүний ууган хүү Уз, түүний дүү Буз, Арамын эцэг Кемуел,

22. Хесед, Хазо, Пилдаш, Иедлаф, Бетуел нар болой.

23. Бетуел нь Ребекаг төрүүлжээ. Милка Абрахамын дүү Нахорт эдгээр найман хүүхдийг төрүүлж өгчээ.

24. Нахорын татвар эм Реума гэгч Теба, Гахам, Тахаш, Маака нарыг төрүүлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 22