Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 22:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж,—Абрахам аа! гэсэнд Абрахам—Би энд байна гэжээ.

2. Бурхан—Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв.

3. Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг өөрийн хүү Исаакийн хамт дагуулж, шатаалт тахилын модыг огтлон аваад хөдөлж, Бурханы өөрт нь зааж өгсөн тэр газар уруу явжээ.

4. Гурав дахь өдөр нь Абрахам хараагаа өргөн, тэр нутгийг алсаас харав.

5. Тэгээд Абрахам зарц залуустаа—Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ явж, мөргөөд, та нар уруу эргэж ирнэ гэв.

6. Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёулаа хамт явжээ.

7. Исаак эцэг Абрахамдаа хандан,—Аав минь ээ! гэж дуудахад тэрээр,—Хүү минь, би энд байна гэсэнд Исаак—Хараач, гал ба мод энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд

8. Абрахам—Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана гээд хоёул цааш явжээ.

9. Бурханы түүнд зааж өгсөн газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож, модоо бэлтгэжээ. Тэрээр хүү Исаакаа хүлж, тахилын модон дээр тавив.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 22