Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 21:20-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Бурхан тэр хөвгүүнтэй хамт байж, хөвгүүн өсөж том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж, харваач болов.

21. Тэр Параны зэлүүд талд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.

22. Тэр үед Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр Абрахамд—Таныг юу ч хийсэн Бурхан тантай хамт байна.

23. Чи надад болон миний хүү, миний ачид хуурамч үйл хийхгүй гэдгээ Бурханы нэрийг барьж энд надад одоо тангарагла. Миний чамд сайнаар хандсан шиг чи бас надад болон өөрийнхөө сууж байгаа энэ газар нутагт хандагтун гэсэнд—

24. Би тангараглая гэж Абрахам хэлэв.

25. Абимелехийн зарц нар Абрахамын худгийг булаан авсан хэргийн талаар Абрахам Абимелехийг зэмлэсэнд

26. Абимелех—Үүнийг хэн хийснийг би мэдэхгүй, чи ч бас надад хэлээгүй. Би энэ тухай сонсоогүй, өнөөдөр л сонсож байна гэв.

27. Абрахам хонь, үхэр авч, Абимелехт өгөөд, тэр хоёр хоорондоо гэрээ байгуулжээ.

28. Абрахам долоон охин хургыг сүргээс нь таслан тавихад,

29. Абимелех Абрахамд—Чиний сүргээс таслан тавьсан энэ долоон охин хурга ямар учиртай вэ? гэж асуусанд

30. Абрахам—Намайг энэ худгийг ухсаныг надад гэрчлэхээр энэ долоон охин хургыг чи миний гараас авах болой гэв.

31. Тэр хоёр тэнд бие биедээ тангараг тавьсан учраас тэр газрыг Беершеба гэж нэрлэх болжээ.

32. Тэгээд тэд Беершебад гэрээ байгуулаад, Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр хөдөлж, филистчүүдийн нутаг уруугаа буцацгаажээ.

33. Абрахам Беершебад сухай модыг тарьж, тэндээс Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг дуудав.

34. Тэгээд Абрахам филистчүүдийн нутагт олон хоног суужээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 21