Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 20:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшин, дараа нь Герарт түр зуур буудаллав.

2. Тэр үедээ Абрахам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учир Герарын хаан Абимелех хүн илгээж, Сараг авчээ.

3. Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь—Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.

4. Абимелех тэр эмэгтэйтэй ойртоогүй байсан тул—Эзэн минь ээ! Та гэмгүй үндэстнийг хүртэл устгах гэж үү?

5. Тэрээр надад “Энэ миний дүү охин” гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө “Энэ миний ах” гэж хэлсэн. Би энэ хэргийг үнэнч шударга сэтгэл, гэмгүй цэвэр гараараа үйлдсэн билээ гэв.

6. Бурхан түүнд зүүдэнд нь—Тийм ээ, чи үүнийг шударга үнэнч сэтгэлээр үйлдсэнийг Би мэднэ. Би мөн чамайг Өөрийн эсрэг гэм хийлгээгүй. Тийм учраас Би чамайг түүнтэй ойртуулаагүй юм.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 20