Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 2:20-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тэгээд Адам бүх мал адгуус, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд, хээр талын бүх зэрлэг араатанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй.

21. ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавиргаас нь нэгийг сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ.

22. ЭЗЭН Бурхан Адамаас авсан тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээгээд, түүнийгээ Адамд авчирч өгөв.

23. Адам—Энэ бол яснаас минь авсан яс,Махнаас минь тасалсан мах бөгөөдТүүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан тулЭмэгтэй гэж нэрлэе хэмээн хэлжээ.

24. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу.

25. Хүн ба түүний эхнэр хоёулаа нүцгэн байсан бөгөөд тэд огт ичсэнгүй.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 2