Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 2:12-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэр нутгийн алт нь шижир, тэнд бделлиум хэмээх сувд хийгээд оникс байдаг байжээ.

13. Хоёр дахь мөрний нэр нь Гихон бөгөөд Кушийн нутгийг дайран өнгөрнө.

14. Гурав дахь мөрний нэр нь Тигр бөгөөд Ассирийн зүүн талаар урсдаг. Дөрөв дэх мөрөнг Евфрат гэдэг юм.

15. ЭЗЭН Бурхан хүнийг аваад, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгав.

16. Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв.—Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно.

17. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав.

18. ЭЗЭН Бурхан—Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлджээ.

19. ЭЗЭН Бурхан шороогоор хээр талын янз бүрийн зэрлэг араатан, огторгуйн янз бүрийн жигүүртэн шувуудыг бүтээж, Адам тэдгээрийг хэрхэн яаж нэрлэхийг үзэхээр тэднийг түүнд авчирч өгчээ. Тэгээд Адамын амьтан бүрд өгсөн нэр нь тэдний нэр болжээ.

20. Тэгээд Адам бүх мал адгуус, тэнгэр огторгуйн жигүүртэн шувууд, хээр талын бүх зэрлэг араатанд нэр өгчээ. Харин Адамд тохирох туслагч олдсонгүй.

21. ЭЗЭН Бурхан Адамыг гүн нойронд автуулж, түүнийг унтаж байх зуур хавиргаас нь нэгийг сугалж аваад, ормыг нь махаар бөглөжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 2