Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 19:25-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ.

26. Лотын эхнэр эргэж харснаас болж давсан багана болжээ.

27. Абрахам өглөө эрт босоод, ЭЗЭНий өмнө зогсож байсан тэр газар уруугаа очив.

28. Тэрээр Содом, Гоморра болон бүх хөндий тал уруу өнгийн хараад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байхыг үзэв.

29. Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас зайлуулжээ.

30. Лот Зоарт амьдрахаас айсан учир хоёр охиныхоо хамт Зоараас гарч, ууланд сууж, хоёр охинтойгоо агуйд амьдрах болов.

31. Нэгэн өдөр том охин нь дүү охиндоо өгүүлрүүн—Аав маань өвгөрлөө. Энэ газарт ертөнцийн жам ёсоор бидэнтэй унтах хүн байхгүй байна.

32. Бид аавдаа архи уулгаад, түүнтэй унтаж, эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв.

33. Тэгээд тэд тэр шөнөдөө эцэгтээ архи уулгаж, том охин нь аавтайгаа унтжээ. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.

34. Түүний маргааш нь том охин нь охин дүүдээ өгүүлрүүн—Өнгөрсөн шөнө би эцэгтэйгээ унтсан, өнөө шөнө бид түүнд архи уулгаж, чи түүнтэй унтаж, бид эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв.

35. Тэгээд тэд тэр шөнө эцэгтээ бас архи уулгаж, бага охин нь босож очоод, эцэгтэйгээ унтжээ. Эцэг нь охиноо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.

36. Ингэж Лотын хоёр охин нь эцгээсээ хүүхэдтэй болов.

37. Том охин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб гэж нэрлэжээ. Тэр нь өдгөөгийн моабчуудын өвөг болой.

38. Бага охин нь бас хүү төрүүлж, хүүгээ Бен-амми гэж нэрлэсэн нь одоогийн аммончуудын өвөг болой.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 19