Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 19:2-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Эзэнтнүүд минь ээ! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод, маргааш өглөө эрт босож, аян замдаа гарна уу? гэсэнд тэд—Үгүй, бид гадаа талбайд хононо гэв.

3. Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв.

4. Тэднийг хэвтэхийн өмнө тэр хотынхон буюу Содомынхон хөгшин залуугүй бүгдээрээ дөрвөн зүгээсээ цугларч, гэрийг нь бүсэлж,

5. Лотыг дуудан—Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв.

6. Лот тэдэнтэй уулзахаар гарч ирээд, хаалгаа араасаа хааж,—

7. Ах дүү нар минь ээ! Ийм муухай зүйл битгий хийгээрэй!

8. Надад эр хүнтэй хавьтаагүй хоёр охин бий. Би тэднийг та нарт авчиръя. Та нар хүссэнээрээ тэднийг эдэл! Харин энэ хүмүүс миний гэрт ирсэн учир тэдэнтэй юу ч битгий хийгээрэй гэв.

9. Тэд—Зам тавьж өг! гээд,—Манай энд ирсэн энэ цагаач бидний шүүгч болох гэж үү? Одоо бид тэднээс илүү чамайг хорлоно гээд Лотыг хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очив.

10. Нөгөө хүмүүс нь гараа сунган, Лотыг гэрт татан оруулаад, хаалгыг нь хааж,

11. гэрийн гадаа байсан хүмүүсийг хөгшин залуугүй бүгдийг юу ч харахгүй болгосонд, тэд гэрийн хаалгыг олох гэсээр ядрав.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 19