Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 19:10-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Нөгөө хүмүүс нь гараа сунган, Лотыг гэрт татан оруулаад, хаалгыг нь хааж,

11. гэрийн гадаа байсан хүмүүсийг хөгшин залуугүй бүгдийг юу ч харахгүй болгосонд, тэд гэрийн хаалгыг олох гэсээр ядрав.

12. Нөгөө хүмүүс Лотод хандаж—Танайхнаас өөр хэн хэн байна вэ? Чи хүргэнүүдээ, хүүхдүүдээ, хотод байгаа харьяатуудаа бүгдийг хотоос гадагш гарга.

13. Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсноос энэ газрыг устгуулахаар ЭЗЭН биднийг илгээсэн тул бид энэ газрыг устгах гэж байна гэв.

14. Тэгээд Лот гадагш гарч, охидтой нь сүй тавьсан хүргэддээ—ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босоцгоо! Эндээс гарцгаа! гэв. Гэвч хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.

15. Үүр цайх үеэр элч нар Лотыг ятган,—Түргэл! Энд байгаа эхнэр болон хоёр охиноо авчир. Эс тэгвэл та нар энэ хотын гэм нүглийн дунд хамтдаа устгагдах болно гэжээ.

16. Харин Лотыг тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас болон эхнэрийнх нь, мөн хоёр охиных нь гараас зууран авав. Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ. Тэгээд тэд түүнийг гадагш гарган, хотын гадна аваачив.

17. Нөгөө хүмүүс тэднийг хотоос гадагшаа гаргаад,—Зугтаа, амиа хамгаалагтун! Бүү эргэж хар! Энэ хээр талд бүү үлд! Уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд

18. Лот тэдэнд—Үгүй, эзэд минь!

19. Таны зарц нүдэн дээр тань нигүүлсэл хүртэж, та энэрэл хайраа надад үзүүлж, амийг минь аварлаа. Гэвч би уул өөд зугтаж чадахгүй. Гай гамшиг намайг нөмөрч, би үхнэ.

20. Та хараач, тэр хот уруу зугтаж очвол ойрхон, бас жижиг ч хот юм. Намайг тийшээ зугтаалгаач. Тэр жижиг хот биш үү? Тэгвэл би аврагдаж магад гэв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 19