Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 19:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хоёр тэнгэр элч Содомд үдшээр иржээ. Лот Содомын дааман хаалган дээр сууж байгаад, тэднийг харж, босон угтаад, толгой гудайлган газарт бөхийн сөгдөв.—

2. Эзэнтнүүд минь ээ! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод, маргааш өглөө эрт босож, аян замдаа гарна уу? гэсэнд тэд—Үгүй, бид гадаа талбайд хононо гэв.

3. Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв.

4. Тэднийг хэвтэхийн өмнө тэр хотынхон буюу Содомынхон хөгшин залуугүй бүгдээрээ дөрвөн зүгээсээ цугларч, гэрийг нь бүсэлж,

5. Лотыг дуудан—Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв.

6. Лот тэдэнтэй уулзахаар гарч ирээд, хаалгаа араасаа хааж,—

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 19