Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 18:9-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэд Абрахамаас—Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд—Майхандаа байгаа гэж хариулав.

10. Тэр—Би дараа жилийн энэ үед чамд заавал эргэж ирнэ. Тэгээд чиний эхнэр Сара хүүтэй болох болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байжээ.

11. Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийн хэтэрчээ.

12. Сара дотроо инээж, өгүүлрүүн,—Би хөгширчихөөд байхад, мөн эзэн маань ч бас өтөлчихөөд байхад би яаж жаргалтай болох юм бэ? гэв.

13. ЭЗЭН Абрахамд—Яагаад Сара инээгээд “Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү” гэж хэлээд байна вэ?

14. ЭЗЭНд дэндүү хэцүү юм байдаг гэж үү? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна гэв.

15. Сара айсандаа—Би инээгээгүй гэж мэлзсэнд—Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.

16. Тэдгээр хүмүүс тэндээс босоцгоож, Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ.

17. ЭЗЭН—Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү?

18. Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр дамжуулан ерөөгдөх биш үү?

19. Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв.

20. Тэгээд ЭЗЭН—Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их болсон бөгөөд тэдний гэм нүгэл маш хүнд ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 18