Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 17:23-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Абрахам Ишмаел хүүгээ, бас гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөрөө худалдаж авсан бүх хүн, гэрийнхний бүх эр хүйстэнг аваад, Бурханы хэлсэн ёсоор яг тэр өдөртөө хөвч хөндөх ёслол үйлджээ.

24. Абрахам хөвчөө хөндүүлэхдээ ерэн есөн настай,

25. түүний хүү Ишмаел хөвчөө хөндүүлэхдээ арван гурван настай байжээ.

26. Тэр өдөртөө Абрахам хийгээд түүний хүү Ишмаел хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ.

27. Түүний гэрийнхний эр хүйстэн бүгд, түүний гэрт төрөгсөд хийгээд харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүмүүс цөм түүнтэй хамт хөвчөө хөндүүлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 17