Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 17:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН Абрамд үзэгдэж—Би бол Төгс Хүчит Бурхан.Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.

2. Би чи, бид хоёрын хооронд гэрээ байгуулж,Чамайг маш их өнөр өтгөн болгоно гэв.

3. Абрам нүүрээрээ газарт унасанд Бурхан түүнд—

4. Миний хувьд гэвэл, Би чамтай гэрээ байгуулна.Чи тоо томшгүй олон үндэстний өвөг болно.

5. Би чамайг олон үндэстний өвөг болгосон учирҮүнээс хойш чамайг Абрам гэхгүй, харин Абрахам гэх болно.

6. Би чамайг маш их өнөр өтгөн болгон, чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно.

7. Би чамд болон чамаас хойших үр удмуудад чинь Бурхан болохын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёр болон чамаас хойших үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна.

8. Би одоо чиний харийн хүн мэт амьдран сууж байгаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үүрдийн өмч болгон өгөөд Би тэдний Бурхан нь болно хэмээв.

9. Тэгээд Бурхан Абрахамд өгүүлрүүн,—Чи Миний гэрээг сахь, чиний үр удам ч бас үеийн үед сахигтун!

10. Та нарын доторх эр хүйстэн болгон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойших чиний үр удмынхан сахих ёстой Миний гэрээ.

11. Та нар хөвчөө хөндүүлэгтүн! Энэ нь Миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно.

12. Та нарын дундах найман хоногтой эр хүйстэн бүр, гэрт төрсөн болоод та нарын үр удам биш, аливаа харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүн үеүдийн чинь туршид хөвч хөндүүлэх ёстой.

13. Таны гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёслол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно.

14. Хөвч хөндүүлээгүй эр хүйстэн буюу хөвчөө үл хөндүүлэгч нь ард түмнээсээ таслагдана. Энэ нь тэрээр Миний гэрээг зөрчсөнийх юм гэв.

15. Бурхан Абрахамд—Чи эхнэрээ Сараи гэж дуудахгүй, түүний нэрийг Сара гэнэ.

16. Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, үндэстнүүдийн эх болгон, улсын хаад түүнээс гарна гэсэнд

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 17