Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 16:10-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас—Би чиний үр хүүхдүүдийг ихэд өнөр өтгөн, тоолж баршгүй болгоё гэв.

11. ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас—Чи одоо жирэмсэн байна.Чи хүү төрүүлнэ.Түүнийг Ишмаел гэж нэрлэ.Энэ нь ЭЗЭН чиний зовлонг сонссоных болой.

12. Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт болно.Түүний гар хүн бүхнийг цохиж,Хүн бүхний гар түүнийг цохих бөгөөдБас тэрээр хамаг ах дүүсийнхээ эсрэг талд амьдрах болногэв.

13. Хагар өөртэйгөө ярьсан ЭЗЭНийг “Та бол хардаг Бурхан” гэж нэрлэжээ. Учир нь Хагар “Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” хэмээв.

14. Тийм учраас тэр булгийг Беер-лахаи-рои хэмээн нэрлэсэн бөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ.

15. Тэгээд Хагар Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Абрам Ишмаел гэдэг нэр өгөв.

16. Хагар Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 16