Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 15:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. ЭЗЭН түүнд—Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, шүдлэн эр хонь, хүүрэлзгэнэ, тагтааны ангаахай ав гэв.

10. Абрам тэр бүхнийг авч, тэднийг хоёр таллан хувааж, тал бүрийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Харин шувууг хуваасангүй.

11. Махчин шувууд тэдгээр сэгэн дээр бууж ирэхэд, Абрам тэднийг хөөв.

12. Нар шингэх үеэр Абрамыг гүн нойрондоо унтаж байтал түнэр харанхуй болон аймшигт айдас түүнийг нөмрөв.

13. ЭЗЭН Абрамд—Чиний үр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болоод, дөрвөн зуун жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав.

14. Би тэднийг зарцлах үндэстэнг нь шүүнэ. Түүний дараа чиний үр удам их эд юмстай гарч ирнэ.

15. Харин чи урт наслаад, өвөг дээдэс уруугаа амар тайвнаар очиж, ясаа тавих болно.

16. Дөрөв дэх үедээ чиний үр удам энэ нутаг уруугаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын гэм нүгэл нь арай дүүрээгүйгээс тэр болой.

17. Нар шингэж харанхуй болох үед утаат зуух болон нөгөө хуваагдсан махнуудыг дайран гарсан галт бамбар үзэгджээ.

18. Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж—Би энэ газрыг, Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлЧиний үр удмынханд өгсөн билээ.

19. Тэр бол кенчүүд, кенизчүүд, кадмончууд,

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 15