Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 15:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. түүнийг гадагш дагуулан гараад—Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд—Чиний үр удам ийм олон болно гэв.

6. Тэгээд Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав.

7. Тэрээр түүнд—Би бол чамд энэ газар нутгийг өгч, өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд,

8. Абрам—Эзэн БУРХАН минь! Би энэ газрыг өвлөн авахаа хэрхэн мэдэх вэ? гэсэнд

9. ЭЗЭН түүнд—Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, шүдлэн эр хонь, хүүрэлзгэнэ, тагтааны ангаахай ав гэв.

10. Абрам тэр бүхнийг авч, тэднийг хоёр таллан хувааж, тал бүрийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Харин шувууг хуваасангүй.

11. Махчин шувууд тэдгээр сэгэн дээр бууж ирэхэд, Абрам тэднийг хөөв.

12. Нар шингэх үеэр Абрамыг гүн нойрондоо унтаж байтал түнэр харанхуй болон аймшигт айдас түүнийг нөмрөв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 15