Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 15:15-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Харин чи урт наслаад, өвөг дээдэс уруугаа амар тайвнаар очиж, ясаа тавих болно.

16. Дөрөв дэх үедээ чиний үр удам энэ нутаг уруугаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын гэм нүгэл нь арай дүүрээгүйгээс тэр болой.

17. Нар шингэж харанхуй болох үед утаат зуух болон нөгөө хуваагдсан махнуудыг дайран гарсан галт бамбар үзэгджээ.

18. Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж—Би энэ газрыг, Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлЧиний үр удмынханд өгсөн билээ.

19. Тэр бол кенчүүд, кенизчүүд, кадмончууд,

20. хитчүүд, перизчүүд, рефаимчууд,

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 15