Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 15:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж,—Абрам аа, бүү ай!Би бол чиний бамбай,Чиний шагнал агуу их болно.гэжээ.

2. Абрам—Эзэн БУРХАН! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй учир миний өв залгамжлагч нь энэ Дамаскийн Елиезер юм гэв.

3. Абрам цааш өгүүлрүүн—Та надад ганц ч үр заяагаагүй. Тиймээс гэрт минь өссөн хүн л миний өв залгамжлагч болно гэсэнд

4. ЭЗЭНий үг түүнд ирж—Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно гээд,

5. түүнийг гадагш дагуулан гараад—Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд—Чиний үр удам ийм олон болно гэв.

6. Тэгээд Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав.

7. Тэрээр түүнд—Би бол чамд энэ газар нутгийг өгч, өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд,

8. Абрам—Эзэн БУРХАН минь! Би энэ газрыг өвлөн авахаа хэрхэн мэдэх вэ? гэсэнд

9. ЭЗЭН түүнд—Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, шүдлэн эр хонь, хүүрэлзгэнэ, тагтааны ангаахай ав гэв.

10. Абрам тэр бүхнийг авч, тэднийг хоёр таллан хувааж, тал бүрийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Харин шувууг хуваасангүй.

11. Махчин шувууд тэдгээр сэгэн дээр бууж ирэхэд, Абрам тэднийг хөөв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 15